prev
next

09/2023

Санхүүгийн Банкны эмэгтэйчүүд хоёрдугаар чуулганд оролцлоо.

09/2023

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос санаачлан Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран хэрэгжүүлж буй “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цусаа хандивлах 5 дахь жилийн аянд манлайлан оролцлоо.

12/2022

Монгол Улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд Банк бус санхүүгийн салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд бүтээлч санаачлага гарган амжилттай ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж Монголын Банк Бус Санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Кловер ББСБ-ын Гүйцэтгэх захирал Д.Итгэлмааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дээд шагнал “Хийморь” хүндэтгэлийн одонгоор шагнав.

08/2022

08/2022 Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Платинум гишүүнээр элслээ.

06/2022

МББСБХолбооноос зохион байгуулсан "Амьдрал бэлэглэе" цус хандивлах аянд нэгдлээ.

05/2022

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын нэрэмжит “Цэцэрлэгт хүрээлэн”-ийн шав тавих их үйлсэд нэгдлээ.

10/2021

“КЛОВЕР” Банк Бус Санхүүгийн Байгууллага нь Банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэний 10 жилийн ойгоо ололт амжилтаар дүүрэн угтлаа.

08/2021 Бид Алтай Таван Богд Малчин оргилд авиралт хийв.

  

12/2019 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

“КЛОВЕР ББСБ” ХХК нь банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж авав.

12/2019 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

"КЛОВЕР ББСБ" ХХК банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж авав.

11/2019 ШАГНАЛ

Санхүүгийн ажилтан А.Болормаа Монгол Улсад санхүүгийн төрийн зохицуулагч байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор Санхүүгийн зохицуулах хорооны Жуух бичгээр шагнуулав.

08/2018 “1000 цүнх challenge” Аянд оролцлоо.

Кловер Банк Бус Санхүүгийн Байгууллага нь Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтай хамтарч “1000 цүнх challenge” аяны хүрээнд хичээлийн шинэ жилийн босгон дээр 1000 хүүхдийг баярлуулах зорилгоор улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 1000 өрхийн хүүхдүүдэд ижбүрэн хэрэгсэлтэй сурагч цүнх бэлэглэх аянд нэгдлээ.

04/2018 “International karate friendship 2018” –г дэмжин ажиллалаа

КЛОВЕР Банк Бус Санхүүгийн Байгууллага нь Монголын Кёкүшюн каратегийн холбооны үйл ажиллагааг дэмжин Япон улсад 4 сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах “International Karate Friendship 2018”- д оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

03/2018 Япон улсын PDAA академийн гишүүд манай байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

КЛОВЕР ББСБ болон ХИКАРИ ЖИСИ компанийн урилгаар Япон улсын PDAA Академийн гишүүд болон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж манай компаний үйл ажиллагаатай танилцан цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

01/2018 Оюунлаг залуусыг дэмжлээ

Кловер ББСБ нь нийгмийн хариуцлагын хүрээнд Математикийн улсын аваргын дэд байр "Мөнгөн медальт," Нийслэлийн 2015 оны "Шилдэг хүүхэд," Монголын сурагчдын холбооны 2015 оны "Оны шилдэг сурагч," Солонгос улсын Сөүл хотод зохион байгуулсан "Ази номхон далайн бүсийн орнуудын Мэдээлэл зүйн олимпиадын Тусгай байрын шагналт" Б.Алтангэрэлийн цаашдын сургалт хөдөлмөрт өндөр амжилт хүсэн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ.

12/2017 2017 оны шинэ жил

Кловер ББСБ нь Салбарынхаа 2017 оны шилдэг Нийгмийн Хариуцлагыг Хэрэгжүүлэгч байгууллагаар тодорч“AлтанOд” нэрэмжит шагналаар шагнагдав.

09/2017 “1000 цүнх challenge” Аянд оролцлоо.

Кловер Банк Бус Санхүүгийн Байгууллага нь Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтай хамтарч “1000 цүнх challenge” аяны хүрээнд хичээлийн шинэ жилийн босгон дээр 1000 хүүхдийг баярлуулах зорилгоор улаанбаатар хотын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 1000 өрхийн хүүхдүүдэд ижбүрэн хэрэгсэлтэй сурагч цүнх бэлэглэх аянд нэгдлээ.

09/2016 Хамтран ажилладаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Манай хамт олон хамтран ажилладаг харилцагч нарынхаа бизнесийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор аялал зохион байгууллаа. Энэ удаа "Бөмбөөхөн" хүүхдийн цэцэрлэг, "СИБ Кабель" ХХК-ийн Кабелийн үйлдвэр дээр тус тус зочиллоо. Харилцагчид болон гадаад дотоодын хамтрагч нартаа ажлын өндөр амжилт хүсье.

08/2016 Кловер ББСБ-н 5жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ

КЛОВЕР ББСБ нь Банк санхүүгийн чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлсэний 5 жилийн ойн арга хэмжээг ололт амжилтаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

01/2015 Бид спортыг байнга дэмжин ажилладаг

2015 оны“Aзийн аварга” шалгаруулах дугуйн спортын тэмцээнд оролцсон Tүвшинжаргалын Энхжаргалыг дэмжин ажиллалаа.

 А.Болормаа нь шилдэг теллерээр шагнуулав

Тус ББСБ-ын теллер Аюурзана овогтой Болормаа нь өөрийн гүйцэтгэж буй ажилдаа үнэнч шударга, хариуцлагатай, харилцагч нартайгаа зөв боловсон харьцдаг, ажилч хичээнгүй үнэнч шударга, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан тул МББСБХ-ны 2014 оны шилдэг теллерээр шагнуулав.