prev
next
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Кловер ББСБ нь зөвхөн нийгмийн сайн сайханг санхүүжүүлээд зогсохгүй Нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж улмаар 2017 оны “ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөлөөр шалгарсан.
Ингэхдээ дараах үндсэн дөрвөн дэд бүлэгт чиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрүүл Мэндийн Салбар

Манай байгууллага нь Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой бага насны хүүхдийн өвчлөл их байгаатай холбоотой нийгмийн хариуцлагын хүрээнд Кловер ББСБ-ын дэргэдэх Кловер Киэ хүүхдийн амбулаторийн үзлэгийн төвийг санхүүжүүлэн нээн ажлуулж байна. Уг төвд Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч доктор Суурь овогтой Жавзандуламыг зөвлөх эмчээр урьж ажиллуулж, хөнгөлөлтэй тарифаар, Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Солонгос, Япон улсуудын эмнэлэгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан хүүхдүүдэд эмчилгээ, сувилгааг тогтмол үзүүлж байна.

Хүмүүнлэгийн Үйл Ажиллагаа

  • Монголын 19 дэх “Олон өдрийн тэмцээн”-ийг ивээн тэтгэж ажилласан.
  • Монголын дугуйн холбоотой хамтран Олон улсын хэмжээний мастер, Азийн аварга, Азийн аваргын хошой хүрэл медальт Т.Энхжаргалыг ивээн тэтгэгчээр оролцсон.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны зүгээс зохион байгуулсан “Сүүн цацалт Монгол ижий” арга хэмжээг хамтран зохион байгуулсан.
  • Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтран сүүлийн хоёр жил зохион байгуулсан “1000 цүнх” нийгмийн дунд болон амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд хичээлийн шинэ жилд зориулсан хандивын үйл ажиллагааг ивээн тэтгэж амжилттай оролцсон.

Боловсролын Салбар

  • Математикийн улсын аваргын дэд байр “Мөнгөн медальт” Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд,” Монголын сурагчдын холбооны 2015 оны “Оны шилдэг сурагч,” Солонгос улсын Сөүл хотод зохион байгуулсан “Ази номхон далайн бүсийн орнуудын Мэдээлэл зүйн олимпиадын Тусгай байрын шагналт” Б.Алтангэрэлийн цаашдын сургалт хөдөлмөрт өндөр амжилт хүсэн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ.
  • Кловер ББСБ нь ажилтнуудынхаа боловсрол, аж ахуй амьдралд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор цалинг үе шаттай нэмж, Банк бус санхүүгийн байгууллагынхаа нэг ажилтанг Санхүү Эдийн засгийн дээд сургуульд компаниас төлбөрийг 100 хувь төлж сургаж байна.
  • Хүүхдийн төлөө “Тулах цэг” сантай хамтран хүүхдийн боловсрол төлөвшилд хувь нэмэр оруулах үйл ажиллагааг зохион байгуулан бодитой хувь нэмэр оруулсан.
  • Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан” төвтэй хамтран Компаний нийгмийн хариуцлагыг дээдлэн “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” арга хэмжээг зохион байгуулсан.

Спорт, урлагын салбар

  • Монголын дугуйн холбоотой хамтран Олон улсын хэмжээний мастер, Азийн аварга, Азийн аваргын хошой хүрэл медальт Т.Энхжаргалыг ивээн тэтгэгчээр оролцсон.